Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын нээлтийг үзэгчиддээ зориулж 2 удаа тоглоно. Тодорхой хэлбэл, Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрийг 2024 оны долдугаар сарын 11-ний 22.00-д дахин нэг тоглохоор болжээ. Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож тасалбарыг худалдахаар болсон байна. Тасалбарыг 16.00 цагаас эхэлж ticket.mn сайтаар борлуулах нь ээ.