ОХУ-ын Кострома хотод жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээнд таван улсын цэргийн алба хаагчид тагнуул, тактик буудлага, буухиа гүйлтийн төрөлд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорьжээ. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдаас ОХУ- ын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн сонсогч, дэд ахлагч Б.Эрдэнэбаатар, Э.Буджав нар тагнуулын төрөлд тэргүүлж, шилдгээр шалгарав. Уг төрөл нь хаалттай маршрутын дагуу тагнуулын машин “УАЗ 469” автомашинаар даалгавар биелүүлэх, олсоор усан саад давах, саадын зурвасаар гүйх зэрэг хүнд даалгавар биелүүлж, 3500 метр зам туулдаг аж.