Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага 2024 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотод “Ази тивд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” сэдэвт бүс нутгийн хурлыг зохион байгуулсан.
Тус хурлаар Азийн бүс нутгийн орнууд Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн талаарх бодлого хөтөлбөр, НҮБ-ийн Ерөнхий ассемблейн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.
Энэхүү хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаадад ажиллах хүч илгээх бодлого, зохицуулалт, судалгаа, мэдээлэл хариуцсан шинжээч Г.Энхмаа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Жижиг, дунд үйлдвэрийн газрын төлөөллүүдийн хамт Монгол Улсын баримталж буй бодлого, эв нэгдлийн эдийн засгийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч оролцлоо.