Нью-Йорк хотноо болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов. Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхын санал авч, тус хороонд үргэлжлүүлэн ажиллах эрх авлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүн нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зарчмыг баримтлах шаардлагатай аж.
Бэлтгэсэн: У.наран