Сангийн яамнаас сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан байгууллагуудыг хар жагсаалтад оруулдаг. Ингэхдээ шүүх,эсвэл эрх бүхий улсын байцаагч тогтоосон акт, шийдвэрийг үндэслэдэг. Тэгвэл хар жагсаалтад оруулж, эрхийг нь хязгаарлаад байсан зарим компанийн эрхийг сэргээжээ.
Төрөөс зарласан тендерт шалгарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн тендерт шалгарахын тулд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон зэрэг хууль зөрчсөн, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан асуудал зөндөө бий.
Гэтэл тэдний толгойг илж, сонгуулийн өмнө эрхийг нь сэргээлээ хэмээн нэгэн иргэн манай редакцид хандсан юм. Тиймээс бид ямар ямар компанийг хар жагсаалтад оруулсан, хэзээ эрхийг нь сэргээсэн талаарх жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Мөн хар жагсаалтад нэр нь орсон хэвээр байгаа буюу зөрчлөө арилгаагүй компаниудын жагсаалтыг хамт хүргэе.