Дэлхийн банк, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурлыг зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулж байна. Тус хурал нь цагаач ажилчдын эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаар Зүүн өмнөд ази, номхон далайн бүсийн улс орнуудын баримталж буй бодлого, тулгарч буй асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай туршлага солилцож буй. Мөн дээрх сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг болох аж.
Энэхүү хуралд ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал холбогдох төлөөллийн хамт Монгол Улсын баримталж буй бодлого, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч оролцож байна.