Долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэллийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг Эрүүгийн хуулийн 294.2 –оор буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 2008 оны долоодугаар сарын 2-ны өглөө МАХН-ын байрны өмнө, Д.Сүхбаатарын талбай орчим хэргийн газрын анхны үзлэг хийсэн Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэгийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Наранцолмонтой ярилцлаа.
-Долоодугаар сарын 1-ний гэх хэргийн талаар цаг даагийн ажилтан, хохирогч, жирийн ир гэн гээд олон хүнтэй уулзаж, ярилцаж бай сан. Анх удаа шин жээчтэй уулзаж байна. Та ту хайн өдөр хаана, ямар үүрэгтэй ажиллаж байсан юм бэ?
-Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Хэргийн газрын үзлэгийн хэсэг гэж байдаг. Бид нийслэлийн хэмжээнд онц ноцтой гэмт хэрэг гарсан то хиолдолд хамгийн түрүүнд очиж хэргийн газрын үз лэг хийж, харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст ба римт материалаа хүлээлгэн өгдөг үүрэгтэй. 2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр би хүлээсэн үүргийнхээ дагуу жижүүрийн бүрэлдэхүүнд багтан, шинжээчээр ажилласан. Энэ өдөр МАХН-ын байрны өмнө үймээн болж, юу болж төгсс өнийг бүгд мэдэж байгаа. Би хамгаалалтын ажимлд оролцоогүй. Учир нь миний хийх ажил, хуулиар хүлээсэн үүрэг өөр учир дуудлага ирсэн тохиолдолд ажиллах, албаны бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн байгууллагад үймээний дуудлага яг хэдэн цагт ирсэн, ямар бүрэлдэхүүнтэй хүм үүс ажилласан талаар би сайн мэдэхгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байдал бишдэж, хүндэрч байгааг цагдаагийн ажилтнуудаа хараад мэдсэн. Хэр баргын зүйлд шантардагг үй залуус маань хөл, гар, тархи толгойдоо бэртэл аваад хүнээр түшүүлээд ирж байгааг харахад зүрх шимширмээр байсан.
-Тухай үед цагдаагийн удирдлага Нийслэлийн цагдаагийн газарт байрлаж байсан гэсэн. Ямар арга хэмжээ авч байсан юм бэ. Энэ талаар мэдэх зүйл байна уу?
-Тийм ээ, Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нар Шуурхай мэдээллийн төвийн “Шонхор” (цагдаагийнхан ингэж нэрлэдэг) өрөөнд байсан. Ажлаа хийх явцдаа тэдний өрөөгөөр байн байн орж, гарч байсан л даа. Нэг ороход дарга нар “Ч.Амарболд генералтай холбоо барих гэсэн чинь утас нь холбогдохгүй байна” гэж ярьж байсан. Харин нэлээд хугацааны дараа ороход “Генералтай холбогдлоо. Жагсагчдын өмнөөс галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн тушаал өглөө” гээд О.Зоригт дарга нийслэлийн цагдаагийн бүх нэгжид станцаар болон утсаар үүрэг өгч байхыг сонссон. Үнэн байдал ийм л байсан.
-Та цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, хүнд хэцүү нөхцөлд хамгийн түрүүнд хэргийн газарт очдог хүн. Тухайн үед цагдаагийн ажилтнууд үүргээ хэр биелүүлсэн гэж боддог вэ?
-Монголын цагдаа байгаа бүх хүч бололцоогоороо ажилласан. Харин үр дүн муутай байсан байх. Энэ нь цагдаагийн байгууллагын удирдлага, албан хаагчдын муугаас бус техник хэрэгсэл дутмагаас болсныг жирийн хүн ч хараад мэдэрсэн байх. Хамгийн наад зах нь үймээнийг тараахад чухал үүрэгтэй даралттай ус шүршигч байсан бол арай өөр байхсан.
-Хэргийн газрын анхны үзлэг хийсэн шинжээч нарын нэг нь та. Анхны үзлэг хийхэд ямар нөхцөл байдалтай байв. Та цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд цагдаад ямар буу, сум байдгийг сайн мэдэх байх. Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн хэргийн газраас олсон гээд үзүүлээд байсан хонгио цагдаагийнх мөн үү?
-Хэргийн газрын үзлэгийг шөнөдөө хийх тушаал авсан боловч юу ч харагдахгүй байсан учир үүрээр ажлаа эхлэхээр болсон. 2008 оны долоодугаар сарын 2-ны 05.00 цагаас хэргийн газрын үзлэгийг эхэлж 12.00 цагт дууссан. Үзлэгээр байлдааны сумны хонгио нэгийг ч олоогүй. Харин үрлэн болон резинэн сум хэрэглэсэн баримт олсон.
-Нас барсан иргэдийг та нар шаардлагатай газар нь хүргэсэн үү?
-Шөнөдөө эмнэлэгт очоод нас барсан гэж эмч нар хэлдэг. Талийгаачид бүгдээрээ буудуулж нас бараагүй болох нь илт байсан. Би эд мөрийн баримт цуглуулж яваад МАХН-ын байрны цахилгаан шатанд угаартаж нас барсан цогцос байсныг олж, хэргийн газрын үзлэг хийсэн.
-Монголын түүхэнд гараагүй үйл явдал энэ өдөр болсон. Таван хүний үхэлд цагдаагийн ажилтнуудыг буруутган яллах тухай яригдаж байна. Монголын төр цагдаагаа хамгаалахгүй яллах нь гэж иргэдийн цөөнгүй хэсэг эсэргүүцэж байна. Дахин ийм хэрэг гарвал галын шугам руу ойртохгүй юм шүү гэсэн бодолтой хүн цагдаагийнхны дунд олширсон гэх. Та цагдаагийн бие бүрэлдэхүүнд байгаагийн хувьд үүнийг анзаарч байна уу?
-Долоодугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас улбаалж нийт долоон хүн амь насаа алдсан. Цагдаагийн хоёр ажилтан хүнд бэртлийн улмаас нас барсныг хүм үүс мэдэж байгаа байх. Цагдаа ямар ч үйлдэл гаргасан бай эцсийн зорилго нь үймээнийг намдааж, амар тайван болгохын төлөө байсныг зарим хүн ойлгохгүй байх шиг. Цагдаад хүний эрх гэж юу байдаг юм бэ гэж ч хэлэх хүн байх юм. Хамгийн хүнд, хэцүү ажлыг зориг гарган хийж байгаа, тангараг өргөсөн албан хаагчдаа хамгаалаасай гэж бодох үе цөөнгүй л байх юм. Үнэхээр цагдаагийн удирдлагын буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдвол дарга ч бай, цэрэг ч бай хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Харин цагдаа иргэд рүүгээ буудсаныг нотлох баримт байдаггүй гэж сонссон юм байна. Дэлхийн олон оронд үймээн, жагсаал цуглаан болоход цагдаагийн ажилтнууд яаж ажилладгийг бид мэднэ. Тэр болгонд цагдаагаа яллаад байдаггүй юм билээ. Галт зэвсэг хэрэглэхийг хориглосон тушаал ирснийг дуулаад зохион байгуулалттай жагсаал, үймээнийг тараахын төлөө цагдаа өөрсдөө хохирч үлдэх нь гэдгийг би тэр үед анзаарч байсан. Цагдаагийн байгууллага олон аавын хөвгүүдээр байнга шинэчлэгдэн, цусаа сэлбэж байдаг. Хүнд гэмтээд, алхаж чадахаа больсон, удаан зогсож чаддаггүй, ухаан алддаг болсон гээд хүнд өвчтэй залуус маань албаа орхисон. Залуу үе маань шантрамтгай, өргөс өн тангарагаасаа няцдаг болсон гэж би хэлэхгүй. Гэхдээ үүргээ гүйцэтгэснийх нь төлөө яллаад байвал энэ албанд ажиллах хүн олдохгүй л болов уу.