Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Southgobi Sands” компанийн 49 ажилтан тодорхой үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн удирдлагуудтайгаа маргаан үүсгээд буй. Тэгвэл өчигдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэ дээлэл хийж, тэдний эрх ашгийг хам гаа лахын төлөө тэмцэнэ гэдгээ мэ дэгдлээ. Ажлаас халагдсан хүмүүсийн ярьснаар, тэд гаднын ажилчдын адил ца лингаа нэмүүлэх шаардлага тавьсан ч хүлээж авахгүй болохоор нь Үйлдвэрч ний эвлэл байгуулж, эрх ашгаа хамгаалуулах гэснийхээ төлөө ийнхүү ажилг үй бол сон байна. Иймд компанийн удирдлагууд болох Курт Черч, Жастин Капла тэргүүтэй хүмүүстэй биечлэн уулзаж, асуудлаа шийдүүлэх хүсэлтэй буйгаа олон ний тийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй захидал илгээж илэрхийллээ. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар “Монгол хүний эрхийг зөрчиж буй энэ үйлдлийг эцэслэн шийдэхийн төлөө бид чадах бүхнээ хийнэ. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан ажиллах хүчтэй холбоотой асуудлаар энэ сарын 13-ны дотор уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа албан бичгээр хүргүүлсэн. Энэ саналыг хүлээж авахгүй бол “Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруу лалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бие лүүлээгүй гэж үзэн, ажилчдаас гарч буй хөдөлмөрлөх эрхийн талаарх гом дол саналыг хувьцаа эзэмшигчдэд мэдээлж, олон улсын Уул уурхайн шүүхэд хандах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.