Нидерландын эрдэмтдийн баг нойрны үргэлжлэх хугацаа болон чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл хоёрын хоорондын уялдаа холбоог олж тогтоожээ. Судалгааны үр дүнг Sleep Health сэтгүүлд нийтлэжээ.
2010-2018 он хүртэл үргэлжилсэн судалгааны ажлын явцад эрдэмтэд 40-75 насны 5561 сайн дурынхны мэдээллийг судалжээ.
Оролцогчид зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бусад архаг өвчинд өртөмтгий эсэх, эдгээр эмгэгүүд болон нойрны хэв маягийн хоорондын хамаарлыг тогтоох зорилгоор эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдагсдаас мөн унтах зуршил, тэр дундаа дунджаар хэдэн цаг унтдаг талаар асуусан.
Ингээд судалгаа, шинжилгээгээр ердийнхөөсөө бага унтдаг (5 цаг) хүмүүс амьдралын хэв маягийн бусад эрсдэлт хүчин зүйлээс үл хамааран 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгааг харуулжээ.
Эрдэмтэдийн олж тогтоосноор дутуу нойртой байх нь эсийн инсулинд мэдрэмтгий чанар буурах, симпатик мэдрэлийн системийн үйл ажиллагаа нэмэгдэх, гэдэсний бичил биетний өөрчлөлт зэрэг үр дагаварт хүргэдэг аж.
2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулахын тулд бага унтдаг хүмүүст эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтыг баримтлахыг эмч нар зөвлөж байна.