Японд хувийн “Space One” компанийн Каirос сансрын пуужин Вакаяма мужид хөөрснийхөө хэдхэн секундын дараа шууд дэлбэрчээ. Энэ тухай Mainichi мэдээллээ.
Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй байна.
Засгийн газрын Хиймэл дагуулын мэдээллийн төвийн мэдээлснээр, уг пуужингаар тойрог замд гаргах байсан хиймэл дагуул нь Умард Солонгос дахь цэргийн байгууламжуудыг хянах одоогийн хиймэл дагуулын үүргийн заримыг гүйцэтгэх ёстой байв.
2018 онд байгуулсан “Спейс Уан” компани нь хиймэл дагуулыг тойрог замд оруулсан Японы анхны хувийн компани болохыг зорьж байсан бөгөөд 2030 он гэхэд тус компани жилд 30 пуужин сансарт илгээх төлөвлөгөөтөй байжээ.