Германы нэгэн оршин суугч хоёр жилийн хугацаанд коронавирусийн эсрэг 217 вакциныг хийлгэсэн байна. Энэ тухай Эрланген-Нюрнбергийн Фридрих-Александрын их сургуулийн судлаачид мэдээлжээ.
“Шинжилгээнд хамрагдаад энэ хүн өөрөө хувийн шалтгаанаар 217 вакцин хийлгэсэн гэсэн. Эдгээр вакцины 134 нь л албан ёсоор батлагдсан” гэж материалд дурджээ.
Эрдэмтэд одоог хүртэл вакцинжуулалтыг хэтрүүлэн хэрэглэх нь дархлааны системд хэрхэн нөлөөлж болохыг олж тогтоож чадаагүй байна. Зарим шинжээчид вакцинд дасал болсон дархлааны эсүүдийн үйл ажиллагаа мууддаг гэж үздэг.
Харин дээрх өвчтөний тухайд гэвэл гайхалтай тохиолдол болжээ.
Түүний дархлааны систем асар олон тооны вакцин хийсний дараа хэвийн ажиллаж байгаа аж.