Японы хөрөнгө оруулалттай “Гоулдэн нар” компани Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Улаан гэх газарт XV 007681 тоот хайгуулын лиценз эзэмшдэг. Тус компанийн Монголын талын хөрөнгө оруулагчаар УИХ-ын гишүүн С.Оюуны нөхөр Ч.Энхбаярын “Амида” компани хамтардаг. Харамсалтай нь Бэлэглэлийн гэрээ гэх нэрийдлээр Японы талын хөрөнгө оруулагч “Рохасу Жапан” компанийг хулхидсан нь Монголын шүүхэд зарга үүсгэж эхлээд байна. Ч.Энхбаяр үүсээд байгаа энэ асуудлыг “Сонгууль угтсан улс төр. Худал гүтгэлэг” хэмээн тайлбарлаж буй. Гэвч үнэндээ сонгуулийн цаг үетэй давхцсан л болохоос биш үнэн юм байна. Тиймээс “Голден нар” ком панийг тойрсон хөрөнгө оруу лаг чидтай холбоотой энэ хэргийн талаар эрэн сурвалжилснаа хүргэе. “Рохасу Жапан” нь Япондоо нэр хүнд бүхий олон хувьцаа эзэм шигчтэй, хувьцаат компани бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголд хагас сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээлэл байна.
Зарим эх сурвалжийн хэлснээр дээрх хайгуулын лицензийг анх "Жи Ар Ти Би" ХХК-иас 300-400 орчим мянган ам.доллараар худалдаж авсан гэх бөгөөд үүнд нь эрхэм гиш үүний нөхөр зуучилж, хамтарсан компанийнхаа нэр дээр лицензийг нь шилжүүлэн авсан бололтой юм. Энэ хавийн газар нутаг нь нүүрс, алт, зэсийн нөөц тэй тул япончууд хайгуулын ажилд ихээхэн найдвар тавьж, нэлээд хэмжээний хөрөнгө оруулжээ. Гэвч хайгуулын ажил нь тодорхой хэмжээний үр дүнд хүрч, ашиглалтад шил жихэд бэлэн болоод байгаа энэ үед Ч.Энхбаяр Израйлын “СААО Холдинг” гэх компанийг гуравдагч хамтрагчаараа оролцуулж олон сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон хэ мээн Японы талыг хуурч, эзэмшиж байсан 40 хувийг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн “Голден нар” компанийн 90 хувийг эзэмших болсноор энэхүү маргаан дэгдээд байна.
Уг нь “Голден нар” компанийг анх хамтран байгуулахдаа Япон, Монголын тал 50:50 хувийн эзэмшилтэй байж, энэ хэм жээний хөрөнгө оруулахаар тохиролцсон юм байна. Гэвч гурван жилийн турш Японы талын хөрөнгө оруулалтаар хай гуул хийж, ажилчдаа цалинжуулж, “Зориг” санд байрлах оффисынхоо түрээсийг хүртэл төлүүлсний эцэст ийнхүү хулхидсанд япончууд гомдолтой байгаа гэнэ. УИХ-ын гишүүний нөхөр хэмээн итгэж, их хэмжээний хөрөнгөө оруулсан Японы талын хүмүүс одоо “Зориг” сангийн хаалгаар хамраа ч цухуйлгах эрхгүй, үүд хавьцаа эргэлдэн, ноён Энхбаярыг царайчилдаг ажилтай болжээ. Уг нь энэ хэрэгт С.Оюун гишүүн оролцоогүй бололтой юм билээ. Харамсалтай нь Ч.Энхбаяр эхнэрийнхээ нэр хүн дээр далайлган хөрөнгө оруулагчдаа басамжилснаар эрхэм түшээгийн чихийг ийнхүү халууцуулахад хүргээд байна.
Эх сурвалжийн хэлснээр дээр дурдсан Израйлын “СААО холдинг” гэх компани нь “Гоулдэн нар” компанид үйлдвэр барих, цахилгаан эрчим хүч татах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг ашиглалтад шилжихтэй холбоотой үйл ажиллагаанд зориулан 300 орчим сая ам.долларын хөрөнгө оруулахаар Ч.Энхбаяртай тохиролцжээ. Гэхдээ Монголын тал “Голден нар” компанийн 90- ээс доошгүй хувийг эзэмшсэн нөх цөлд эхний ээлжинд нэг сая 500 мянга, дараа нь 250 сая ам.долларын хөрөнгө оруулна гэсэн болзол тулгасан юм байх. Тиймээс Ч.Энхбаяр Японы талд эзэмшиж байгаа 40 хувиа Монголын талын “Амида” компанид тодорхой хугацаагаар түр бэлэглэхийг шаардаж эхэлжээ. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол Монголын тал өөрийн хувь эзэмшлийг гуравдагч талд худалдахаас гадна цаашид ашиглалтын лиценз авч чадахгүйд хүрч, танай оруулсан хөрөнгө оруулалт талаар болно гэх зэргээр удаа дараа шахалтад оруулж байсан бололтой.
Тиймээс нэгэнт эхлүүлсэн хамтын ажил лагааныхаа үр дүнг үзэх, оруулсан хөрөнгө оруулалтаа бага ч гэсэн нөхөхийн тулд Япо ны тал ноён Энхбаярт итгэн, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрч Бэлэглэлийн гэрээ байгуулан, “Голден нар” компани дахь өөрийн эрхийг шилжүүлжээ. Харамсалтай нь үүнээс хойш хэдэн сар өнгөрсөн ч Израйлийн “СААО Холдинг” компаниас хөрөнгө мөнгө орж ирсэнгүй, тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захи рал Ами Оркаби гэх хүний гарын үсэгнээс өөр эзэнгүй болчихоод байгаа аж. Тиймээс Япон талын хөрөнгө оруулагчид ноён Ч.Энхбаярыг өөрсдийг нь хулхидаж, хуурч мэхлэн “Голден нар” компанийг дангаараа эзэмшин, олон зуун мянган ам.долларын хохирол учруулсан хэмээн үзэж Монголын шүүхэд ханджээ. Гэхдээ Японы тал парламентын гишүүний нөхөр холбогдсон гэх үүднээс энэ маргаанд тун болгоомжтой хандаж, хэвлэл мэдээллийнхнээс нууцлахыг оролдож байгаа аж.