Додугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татагдсан хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа С.Ганбаатар нарын өмгөөлөгчид өчигдөр хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүгч Ц.Хосбаяр зөвшөөрчээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд яллагдагч ямар хэрэгт холбогдсоноо мэдэх, танилцах эрхтэй бөгөөд тэд ирэх долоо хоногоос хэрэгтэйгээ танилцаж эхлэх гэнэ. Ч.Амарболд, Ш.Батсүх нарын өмгөөлөгчөөр тэдний багш Ц.Итгэл, Ц.Энхтунгалаг, О.Зоригт, С.Ганбаатар нарын өмгөөлөгчөөр Г.Өлзийхүү, Х.Оросоо нар ажиллаж байгаа юм.
Х.Оюун