Өмнөговь аймагт хүүхэд алга болсон, эд эрхтэнгүй хоёр хүүхдийн цогцос олдсон, энэ хэргийн цаана хүний эд эрхтний наймаа явагдаж байж магадгүй тухай мэдээлэл www.bolod. mn, www.zaluu.com цахим хуудас болон зарим телевизийн мэдээллийн хөт өлбөрөөр өнгөрсөн сарын 30-нд гарсан юм.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас шалгалт хийж, дээрх мэдээлэл ямар ч үндэсгүй болохыг баталжээ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт иргэдээс хүүхэд хулгайлсан болон сураггүй алга болсон, хүүхдийн ямар нэгэн эд эрхтэнгүй цогцос олдсон талаар мэдээлэл, дуудлага ирээгүй байна.
Үндэслэлгүй хуурамч мэдээллийг ямар зорилгоор тараасан талаар холбогдох байгууллага шалгалт хийж байгаа гэдгийг Цагдаагийн газрын албаны хүн мэдээллээ.
Г.РАВЖАА