Нэгдүгээр сарын 25-нд АНУ-ын түүхэнд анх удаа хоригдлыг азот ашиглан цаазын ялыг гүйцэтгэхээр болжээ. Үүнийг Алабамагийн шүүх зөвшөөрсөн тухай шүүхийн баримт бичигт дурдсан байна.
1988 онд даатгалын мөнгө авахыг хүссэн санваартны захиалгаар эхнэрийг нь хөнөөсөн хэрэгтнийг цаазлахаар төлөвлөжээ.
Жилийн өмнө уг ялтныг үхлийн тунгийн тариагаар цаазлахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ. Цаазыг гүйцэтгэгчид ялтны судсанд катетер оруулж чадаагүй гэнэ.
Азотын аргаар гэдэг нь хүнийг азотоор амьсгалан хүчил төрөгчийн дутагдал оруулж үхэлд хүргэнэ гэсэн үг юм.
НҮБ-ын шинжээчид азотоор амьсгалах нь ял эдэлж буй хүнийг тарчлааж болзошгүй гэж мэдэгдсэн. Учир нь дээрх арга нь ямар нэгэн өвдөлтгүй учруулдаггүй гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй аж.