Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцолын “Санамж бичиг” байгуулж, Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний музей нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Катарын Үндэсний музейтэй 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улсын нийслэл Доха хотод “Нүүдэл" (On the Move) олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан юм.
Энэ өдрүүдэд Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс Монгол Улсад зочилж байна. 2024 онд Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд ойг тохиолдуулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.