Өнгөрөн одох гэж буй 2011 онд санаад оромгүй явдал цөөнгүй гарч, шийдэхэд түвэгтэй олон хэргийг шийдэж, сэтгэл түгшээсэн хэд хэдэн ноцтой хэрэг гарсныг “Өнөөдөр” сонин хууль эрх зүйн салбарын онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Б.ХУРЦ ЭХ ОРОНДОО ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТ ИРЭВ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга асан Б.Хурцыг эх орондоо иртэл хэнд ч, юу ч битгий ярь хэмээх онцгой анхааруулга бүхий үүргийг түүнийг суллах Ажлын хэсэгт Засгийн газраас өгснөөр өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдрийн 15.30 цаг хүртэл тэд нүдэн балай, чихэн дүлий явсан. Одоогоос 13 жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн амьд гэрч Б.Булган “Тэр хүмүүс нэгнийгээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх мэдүүлэг Б.Хурцтай холбоотой асуудлын эхлэл байсан юм. Онц ноцтой энэ хэргийг илрүүлэхийн төлөө Монголын цагдаа бүрэн бүрэлдэхүүнээр хөдөлсөн ч тухайн үед тоймтой сэжигтэн олж чадаагүй. Тэр цаг үед цагдаа нарын хар дансанд байдаг Дамирангийн Энхбат хилийн чанадад амьдрах болсон нь сэжиглэх үндэслэл болсон. Түүнийг хэрхэн авчрах, сэжигтэн мөн эсэхийг эцэслэн шалгах ажлыг зохион байгуулахдаа Ажлын хэсгийн ахлагчаар тагнуулч Б.Хурцыг томилсон юм.
Монголын тагнуулчид Д.Энхбатыг хоёр улсын хил дамнуулан авчрахдаа удаа дараа зодож, тариа хийснээс гадна хуурамч бичиг баримт бүрдүүлэн авчирсныг ар гэрийнхэн нь хэлдэг. Эрүү шүүлтийг тэсэлгүй, хууч өвчин нь сэдэрснээр Д.Энхбат амьсгал хураасан гэж ярьдаг ч ар гэрийнхэн нь одоо ч гомдолтой хэвээр. Энэ хэрэг нэг хэсэгтээ нам жим болсон. Гэ тэл тагнуулч Б.Хурц Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга гэх төрийн өндөр албан тушаалд томилогдон ажлаар Английг зориод баригдав. Удаа дараа шүүх хурал хийсний эцэст Английн шүүх ХБНГУ-ын талд шилжүүлсэн ч тэр эрх чөлөөтэй болсон юм. Түүнийг сулласан нь хоёр улсын олон жилийн найр саг, харилцаа, хамтын ажиллагаа, Ажлын хэсгийн уйгагүй хөөцөлдсөний үр дүн гэдэгтээ маргах хүн байхгүй биз.
Монгол Улсын Засгийн газар, Ажлын хэсгийнхэн Германы шүүх, про курорынхонтой уулзаж, тус улсын эрх бүхий байгуул лагаас уучлал хүртэл гуйж төрийн өндөр албан тушаалтан нар эх орондоо авчирсан нь яах аргагүй онцлох үйл явдал болсон. Б.Хурц эх орондоо ирсэн дуулианыг Ерөнхийлөгч Ц.Элбэг доржтой нэг онгоцоор ирсэн нь дэвэргэж, олны анхаарлыг татсан. Зарим нэг нь Ерөнхийлөгч авчирсан гэх ч үнэндээ энэ нь тохиолдол байсан аж. “Korean air” компанийн онгоц хөлөглөсөн Ц.Элбэгдорж АНУаас ирэхдээ Сөүлээр дамжих нь гарцаагүй. Харин тэр үед Б.Хурц эхнэр, хүүхдийн хамт Инчены нисэх онгоцны буудлаас сууж, онгоцонд таарсан юм билээ.
КОМИССАРУУД ЯЛ СОНСОЖ, АТГ ШИНЭ ДАРГАТАЙ БОЛОВ
Улиран одож буй 2011 он АТГ-ын удирдлагуудад халтай жил байсныг олон нийт онцолж байна. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг тагнаж чагна сан, өрөөнд нь хууль бусаар чагнах төхөөрөмж байрлуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө завшсан хэ мээн олон зүйл анги бү хий хэрэгт АТГ-ын дарга комиссар Ч.Сангарагчаа, эрхэлсэн комиссар, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарыг татлаа. Комиссар Ч.Сангарагчаа зургаан сар гаруй ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаад “Би одоо хэр нь ямар гэмт хэрэг үйлдсэн, хэнийг хохироосноо мэдэхг үй байна” гэж мэдэгдсэн ч улсын нууц нэрээр шүүхийн хаалга сэтгүүлчдэд хаалттай байсаар асуудлыг шийдчихэв. Тэднийг шүүх хуралд Сангийн яамыг төлөөлөн оролцсон эрхэм “Энэ хүмүүс Монгол Улсыг хохироогоогүй.
Санхүүгийн асуудалд нь хууль зөрчс өн зүйл алга. Бид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн ч тэднийг ажилтнаа тагнасан гэсэн үндэслэлээр яллаж 2-2.4 жилийн хорих ял оноов. “Улсын нууц нэрээр гэмгүй хүмүүсийг яллав” гэж олон нийт шүүмжлэлтэй хандсан ч шүүгч алхаа цохисон бол өөрчлөх боломж байхгүй. Тэд Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Шүүх эцсийн шийдвэрээ гаргахад бас нэг шат үлдээд байгаа. Энэ хооронд удтал даргагүй байсан АТГ-ыг удирд лагатай болгох асуудлыг шүүх, хууль хяналтын бай гууллагынхан дотроо сэм ярилцаж байсан ч тө- сөөлж байснаас тэс өөр хү- мүүс тодров. Тус газрын даргаар цагдаагийн хурандаа Т.Ганболд, дэд даргаар Б.Хурц нарыг томилох саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д санал болгосноор батлагдлаа. Тэд ажлаа аваад сар гаруй болж байгаа ч ажилдаа тэнцэхгүй, ёс зүйн алдаа гаргасан гэх 14 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ
Ерөнхийлөгч асан Н.Энхбая рыг тойрсон шуугиан 2011 онд цөөнгүй гарлаа. Тэрбээр МАХН-аа Улсын дээд шүүхэд бүртгүүлж, тамга тэмдгээ баяртай хүлээн авсны дараа хан МАН-д мөр зэрэгцэн ал хаж явсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ноцтой мэдээлэл хийв. Түүнийг “Хэдэн зуун саяар үнэлэгдэх хауст амьдардаг, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машиных талаар хэлээд “Төрийн албыг тасралтг үй олон жил хашсан хүн хаанаас ийм их мөнгөтэй, байр тай болох вэ. Шалгаж өгөөч. Харамсалтай нь энэ хүн ХЗДХийн сайдаар ажиллаж байгаа цагт хэзээ ч илрэхгүй” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярив.
Ц.Нямдорж сайд баахан баримт үзүүлж, түүнийг цохилтын хариуг чамгүй өгсөн ч Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, АТГ-ын Мөр дөн шалгах хэлтсийн хамтарсан Ажлын хэсэг Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нарыг саатуулалгүй шалгаж байна. Харин түүний туслах байсан Б.Тулгыг Н.Энхбаярын гэгдэх “Ремит” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан. Түүнээс гадна “Улаан баатар таймс" сонины хувьчлалын хүрээнд хуучнаар Д.Сүхбаатарын нэрэм жит хэвлэх үйлдвэрийн хувьчлал хууль бус бол сон гэсэн үндэслэлээр "Улаанбаатар таймс" сонины эрхлэгч, МУСГЗ, сэтгүүлч До.Чулуунбаатарыг дөрвөн сар саа тууллаа. Дээрх байгууллагын хувьчлалтай холбоотой асуудал одоо хэр нь эцэслэн шийдэгдээгүй байна.
УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭЖ, ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭВ
Өнгөрч буй жилд урд өмнө шүүхээр бараг шийдэгдэж байгаагүй зүйл ангиар хоёр ч хүнийг шийтгэлээ. Тэднийг Эрүү гийн хуулийн 79.1-д заасан гэмт хэрэг үйлдэн, эх орноосоо урвасан гэж үзсэн юм. УИХ-ын Тамгын газрын Га даад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дар гаар ажил лаж байсан Ц.Жаргалсайханыг УИХ-ын даргын ОХУ-д айлчлах үеэр ярилцах асуудал, Монгол Улсын байр суурийг урьдчилж мэдэгдсэн хэрэгт татсан юм. Түүнийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж 17 жилийн хорих ял оноосныг Нийслэлийн шүүх хэлэлцээд хэвээр үлдээсэн юм. Харин Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, зүйлчлэлийг өөрчилсөн. Түүнийг эх орноосон урвасан бус төрийн нууц задруулсан гэж үзээд 17 жилийн хорих ялыг таван жил болгон өөрчлөв. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямханд гэдэг эмэгтэй Эрүүгийн хуулийн 79.1-ээр эрүүгийн хэрэгт татагдсан.
Тагнуулынхан олон сар түүнийг тагнасны эцэст хятадуудтай холбоотой ажилладгийг баримтжуулж авчээ. Тэрбээр ашигт малтмалын орд газар тай холбоотой нууцад хамаа рах мэдээллийг хятадуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон гэх мэт ноцтой баримтыг тагнуулынхан олжээ. Түүний хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд дахин нягтлах зүйл байна гэж үзээд мөрдөн байцаалтад буцаасан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн гурван хүний амийг хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарав. Хэргийг илрүүлэх Ажлын хэсэг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй Б.Эрдэнэбилэгийг орон даяар эрэн сурвалжилсан нь талаар болсонгүй. Тэрбээр удаа дараа онц ноцтой гэмт хэрэг үйлдэн, шүүхийн шатанд байхдаа батлан даалтад гарсан аж. Найзыгаа хөнөөж, ээжийг нь хүчиндсэн түүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 2-ны баасан гаригт хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нь өвчтэй гэх үндэслэлээр хойшлуулахад тэрбээр маргааш нь найз бүсгүйнхээ гэрт үүрээр очиж аав, ээжтэй нь хамт хөнөөсөн.
Түүнийг хайсаар долоон хоногийн дараа саатуулж, шүүх цаазаар авах ял оноов. Чингэлтэй дүүргийн есд ү гээр хорооны нутаг Тахилтын-2 гудамжинд хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан хэрэг гарав. “Эхнэр маань муудалцаад аавындаа очоод ирэхгүй байсан. Олон удаа гуйсан ч тэр ирээгүй. Хадам ээж эхнэртэй утсаар яриулахгүй болохоор уур хүрсэн” гэж гэмт хэрэг үйлдсэн Э цагдаагийнханд мэдүүлжээ. Өмнө нь Монголд хүн барьцаалсан хэрэг гарч байсан ч эхнэр, хүүхдээ барьцаалсан хэрэг гарч байгаагүй юм.
ХАР ТАМХИ ЗӨӨСӨН ХЭРГЭЭР ХЯТАДУУД 16 ХҮНИЙГ СААТУУЛЛАА
Богино хугацаанд их хэмжээний мөнгө олохыг хүсэгчид Монголд цөөн гүй байгааг анзаарсан ман суу рагчид тэднийг гар хөлөө болгох санаа олсон бололтой. Сүүлийн үед монголчууд хар тамхи зөөсөн хэргээр БНХАУ-ын хил дээр олноороо саатуулагдан, ялын дээд хэм жээ болон насаараа хоригдох ял сонсож байна. БНХАУ-д суугаа Монголын ЭСЯ-ын Консул Ц.Буянбадрах “Мэдсээр байж үрлэн героиныг залгичихаж байгаа хүмүүсийг санаандгүй гэж хэлэх боломжгүй. Хам гийн сүүлийн мэдээгээр энэ он гарсаар хар тамхи зөөсөн хэргээр 16 хүн саатуулагдан, шалгагдаж байна” гэв. Энэ бага тоо биш. Монголчууд эхэндээ 100-300 грамм зөөдөг байсан бол хамгийн сүүлд саатуулагдсан эгч, дүү А, А нар долоон кг орчим героин гар тээшиндээ авч яваад баригдлаа.
“Бага хэмжээтэй зүйл аваад яваач. Хөлсөнд нь 1000 ам.доллар өгнө” гэсэн үг ямар аюултай болохыг тэд мэддэг ч хар тамхичдын гар хөл болон зөөсөөр байна. Энгийн иргэдээс гадна ул сын начин Ц.Улаанхүүг хар там хи хадгалсан, борлуулахыг завдсан хэрэгт татан 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийд вэр гаргасан. Нийслэлийн шүүх хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаагаад байна. Олон жил хөөцөлдсөний эцэст Монгол Улс, БНХАУтай Ялтан шилжүүлэх тухай гэ рээг энэ оны зургаадугаар сарын 16-нд үзэглэсэн. Ялтан шилжүү лэх тухай гэрээний дагуу тус улсад хар тамхины хэргээр ял эдэлж байсан эгч дүү Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нар энэ сарын 20-нд эх орондоо ирсэн. БНХАУ-ын хуулиар Б.Цэвэлмаа 20 жил, Б.Норжмаа 15 жилийн хорих ял эдлэх ёстой аж. Тэд өмнөд хөршид дөрвөн жилийн ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо эдлэх юм.