Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Нярайн скринингийн төв нээгдлээ. Тус төвийн нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа нар болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Нярайн скрининг шинжилгээний төвтэй болсноор нярайн хэдэн дусал цусыг шинжилж, төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлснээр, эмчилгээнд цаг алдалгүй хамруулж, эрт үеийн эндэгдлээс сэргийлэхээ гадна, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.