Хүйтний эрч ойрын өдрүүдэд нэлээд чангарч байгаатай холбоотойгоор нийслэлийн гэр хороололд гал түймэр гарах нь ихэсчээ. НОБГ-т сүүлийн долоо хоногт гал түймрийн 64 буюу хоногт арваас доошгүй дуудлага ирсэн байна. Зөвхөн уржигдар шөнө л гэхэд хоёр хүн гэртэйгээ шатаж нас барсан бол нэг эрэгтэй галд түлэгджээ. Баянзүрх дүүргийн XIX хороо, “Цайз” захын ойролцоо дөрвөн ханатай гэр шатсаны улмаас 56 настай эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн XXV хороо, Одонтын гудамжинд 24 настай эрэгтэй галд өртөж амиа алдсан байна. Үүнээс хоёр хоногийн өмнө Налайх дүүрэгт нэг гэр бүлийн таван хүн угаартаж нас барсан.
Иймд иргэдийг цахилгаан хэрэгсэл болоод пийшин зуухны аюулгүй байдлаа анхаарч, үнс, нурмаа бүрэн гүйцэд унтрааж гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжлэхийг НОБГ-аас анхаарууллаа.
Л.Аргамжин