Налайх дүүргийн IV хороо, Алтайн арваннэгдүгээр гудамжинд уржигдар нэг гэр бүлийн таван хүн угаартсан байдалтай нас барсан байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ тухай 20.00 цагийн орчимд дуудлага аваад очиход 30 нас тай эрэгтэй, эмэгтэй хоёроос гадна 1-9 насны гурван хүүхэд ухаангүй байжээ. Удалгүй Яаралтай тусламжийн төвийнхөн ирж, дээрх хүмүүсийг нас барсан болохыг тогтоосон байна.
Харин Уул уурхайн аврах албаныхан дээрх байшингийн агаараас сорьц аван шинжилжээ. Дээрх шинжилгээгээр бай шинд угаарын хий байгаа нь тогтоогдсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар агаар дахь угаарын хий нэлээд багассан байсан аж. Энэ нь хүмүүс угаартаад нэлээд удсаныг илэрхийлж буй гэнэ. Тэгээд ч хүмүүсийг очиход гэрт хэдийнэ хүйт даачихсан байжээ.
Ямартай ч эдгээр хүмүүсийг хэзээ, юунаас болж угаартсан, гаднын нөлөөтэй эсэхийг нийслэл, дүүргийн цагдаа нар шалгаж байна. “Энэ хэргийн талаарх дуудлагыг цагдаагийн хан манайд 22.00 цагт ирүүлсэн. Өмнө нь тэнд холбогдох газраас хүмүүс очиж ажиллаад, гал түймрийн улсын хяналтын байцаагч дуудсан юм билээ. Гэхдээ уг байшинд гал түймэр гараагүй байсан” хэмээн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ээлжийн ахлагч, шадар ахмад Ж.Ганбат ярилаа.
Л.АРГАМЖИН