Баянгол дүүргийн XVII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг ажлынхаа байранд ганцаараа байх үед нь хоёр залуу дайран орж, лангуун дор нь байсан орлогын 300 мянган төгрөгийг нь авч оджээ. Дээрэмчид баг өмсөн, хүйтэн зэвсэгтэй байсан гэнэ. Одоогоор дээрэмчдийг олж тогтоогоогүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очсон Улаанбаатар хотын харьяат 29 настай М гэх эмэгтэйгээс 160 мянган төгрөгийг нь дээрэмдэн авчээ. Тус аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай ажиллаж эрэн сурвалжилсны дүнд уг хэргийг 20 настай Б, Б нар үйлдсэн болохыг тогтоосон аж.
Түүнээс гадна Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт оройн цагаар буюу 22.30 цагаас хойш ганцаараа явж байсан бүсгүйчүүд 4-5 залууд дээрэмдүүлж, цүнх, гар утас, бичиг баримтаа тонуулсан байна.
Г.РАВЖАА