Улаанбаатар-Эрээний чиглэлийн олон улсын суудлын 686 дугаар галт тэргээр энэ сарын 17-нд иргэн Ч.Үржинбадам 35 кг ямааны махыг цагаан хэрэглэлд нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлжээ. Мэргэжлийн хянал тын байгууллагын зөвшөөрөлгүйгээр их хэмжээний мах гаргах гэсэн тохиолдол өнгөрсөн жил нэлээд гарч байсан. Гэтэл энэ жил мөн давтагдсаар байна. Гэвч гааль, мэргэжлийн хяналтын байгууллагынхан нууцаар гаргах гэж буйг нь мэдээгүй байсан аж.
Харин Замын-Үүд дэх Төмөр замын шалгалт, хамгаалалтын заставын хилчид их хэмжээний мах гаргах гэж байсан БНХАУ-ын иргэнийг арванхоёрдугаар сарын 13-нд мөн илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэргээр БНХАУ-ын иргэн Жао Яапин нь бог, бод нийлсэн 220 кг махыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.
Г.ЦОЛМОН