Монгол Улс, БНХАУ ялтнаа солилцдог байсан ч албан ёсны гэрээ байгуулаагүй байсан юм. Олон жил хөөцөлдсний эцэст энэ оны зургаадугаар сарын 16-нд Ялтан шилжүүлэх тухай гэрээг үзэглэсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж БНХАУ-д ажлын айлчлал хийгээд өчигдөр иржээ. Сайд Ялтан шилжүүлэх гэрээний дагуу эхний ээлжинд тус улсад хар тамхины хэргээр ял эдэлж байсан эгч дүү Б.Цэвэлмаа Б.Норжмаа нарыг авчирчээ. БНХАУ-ын хуулиар Б.Цэвэлмаа 20 жил, Б.Норжмаа 15 жилийн хорих ял эдлэх ёстой аж. Тэд өмнөд хөршид дөрвөн жилийн ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо эдлэх юм.
Х.Оюун