Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Төрийн албаны зөвлөл болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дунд дэгдсэн нэгэн маргааныг өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхээр шийдвэрлэжээ. Тэргүүн шадар сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авахаар болсон байна. Гэвч Төрийн албаны зөвлөл Тэргүүн шадар сайдын шийдвэрийг хууль бус гэж үзсэн гэнэ.
Ингээд маргаан дэгдэж, Захиргааны хэргийн шүүхээр түүнийг нь шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн талд буюу ШӨХТГ-ын даргад сахилгын арга хэмжээ авсан нь буруу гэж шийдсэн аж. Харин давж заалдах шатны шүүхээс сахилгын арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.