Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй авьяаслаг охидын зураг миний өмнө дэлгээтэй байна. Үегүй мэт чадварлаг нугарах монгол охидын үзүүлбэр циркт дуртай гаднынхныг гайхшруулдаг аж. “Mongolia, Mongolia” гэж уулга алдан, цэцэг барин гүйх тэд хамт зураг татуулахыг хүсдэг нь илт. Циркийн алтан манежнаа гарах мөрөөдөлдөө автсан бяцхан охин цоглог, сэргэлэн, хөөрхөн. Өмссөн хувцас, нүүр будалт нь хүний нүд булаах юм. Дараа дараагийн зурагнаас нэг л гундуу болчихлоо. Ахиад хэдэн зураг үзтэл нэг л биш ээ. Охин турж эцэн, нэлээд ядарсан шинжтэй байх юм. Дараагийн зургийг үзээд “Хэн түүнийг ийм болгочихов оо” гэж уулга алдаж орхилоо. Нүд нь хөхөрч хавджээ.
Гар, хөл, нуруу цээж, хэвлий нь хөх няц болж, чихнийх нь дэлбээг урж, үс нь халцарч унасан харагдав. Түүний биед хөхөрч, цус хураагүй газар гэж алга. Одоогоос жилийн өмнө ийм эмгэнэлт хэрэг ОХУ-д болсон. Циркт элэгтэй, цирк гэдэг үгийг сонсоод нүд нь сэргэдэг бяцхан охиноо хүссэн сургуульд нь оруулж, циркийн үнд сэн ажилтан болгожээ. Байгалиас заяасан авьяастай охин уран нугаралтыг богино хугацаанд сурч, хэн бүхний хийж чаддаггүй агаарын тэнцвэрт үзүүлбэрийг дөрвөн сарын дотор чадварлаг эзэмшив. Нэг жил гаруй циркт ажиллаж, амжилтаараа бусдыгаа хошуучилсан охинд ОХУ-д гэрээгээр ажиллах боломж олдсон байна. Циркийн найруулагч асан Д.Зоригт ОХУын хотуудаар тоглолт хийх гэрээ байгуулж, Г.Энх-Амгаланд санал тавьснаар О охин хайртай бүхнээ орхин багшийгаа дагаж хил давсан нь 2011 оны аравдугаар сарын 22. “Циркийн урлаг маш тэсвэр тэвчээр шаарддаг, хүүхдэд ахадсан ачаа болох нь цөөнгүй ч тэднийг зодож, тарчлаан, зовоож хэр хэвч болохгүй” гэж Ардын жүжигчин Б.Норовсамбуу энэ хэргийн дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Гэтэл Г.Энх-Амгалан гэгч тэр эмэгтэй хүний бяцхан үрийг тани хын арга гүй болгочихоод “Байдаг л зүйл” гээд хээвнэг сууж байх юм. “Нарлаг-Монгол”-д суусан тэр үеэс охин хэзээ ч мэдрээгүй ширүүн догшин зан ааш, хатуу гарын “амт”- ыг үзэж эхлэв. Үүнийг ч хамт явсан хүмүүс нь хэлдэг юм билээ.
Охиноо Монгол Улсын нэрийг гаргасан мэргэжлийн жүжигчин болгоно гэсэн итгэлтэй байсан ээж нь дөрвөн сарын дараа найруулагч Д.Зоригтоос таагүй мэдээ дуулжээ. “Охин чинь сайн байгаа. Үзүүлбэрээ чадварлаг хийж байгаа. Гэхдээ хөл нь гэмтсэн. Чи надтай уулзаарай” гэжээ. Сар шинэ дөхсөн учир амжилгүй явсаар арав гаруй хоногийн дараа түүнтэй уулзахад “Бие нь сайнгүй байгаа. Охин чинь одоо Красноярскт ирсэн. Очоод уулзчих” гэв. Охиныхоо хөлийг гэмтсэн гэдгийг дуулаад хурдхан очихоор шийджээ. Өдөр бүр мессеж бичиж сайн байгаагаа дуулгадаг охин нь очсоноосоо хойш интернэтээр ярьж, царайгаа харуулаагүй нь гэнэт санагдан хоёр өдрийн дотор материалаа бүрдүүлж, Красноярскт ирсэн байна. Охин нь турж эцэн, нэг л гундуу байгааг харсан ч тоглолт эхлэх дөхсөн болохоор олон зүйл ярьж амжсангүй. Тайзны будалт хийчихсэн, тог лол тын хувцсаа өмссөн охин нь сэргэлэн, арай ч өөр харагдах шиг. Дөрвөн сар уулзаагүй ээж, охин хоёр тоглолтын дараа сая нэг тухтай уулзлаа. Охин нь ээжийгээ ирлээ гээд нэг их баярласангүй. “Гайгүй” гэхээс өөр зүйл хэлэхгүй, нэг л уйтгартай, харцанд нь гуниг суусныг мэдэрсэн ээж нь усанд оруулахаар шийдэн нүүрийг нь угааж, хувцсыг нь тайлаад нүдэндээ итгэсэнгүй.
Дээр өгүүлсэнчлэн охиных нь биед эрүүл нэг ч хэсэг байсангүй. “Би гайгүй ээ” гэж ээжийгээ тайвшруулах охиныхоо сэтгэлийг бодож ээж нь орилж бахирсангүй. Тоглолтын өмнө циркийнхэн нэг зүйл нуугаад, шивнэлдээд байсан учрыг ээж нь тэр үед ойлгожээ. Охиноо харсан түү нийг багштай нь шууд зодолдох байх гэж тэд бодсон гэдгээ хожим нь хэлжээ. Сэтгэл санааны хүнд дарамтад орсон охиныхоо хажууд хүнтэй муудаж, давхар дарамтад оруулаад яах вэ гэхдээ хэрүүл шуугиан тарилгүй багштай нь ганцаарчлан уулзжээ. “Циркийн урлаг хатуу, тэсвэр тэвчээр шаарддаг. Ийм зүйл бай даг л юм” гэхээс өөр зүйл багш нь хэлээ гүй аж. Өдгөө 50 гарч буй Г.Энх-Амгалан багш ОХУ руу охин, хүү, ач, зээтэйгээ хамт явжээ. Гэсэн атлаа өөрийн үрээс өөрцгүй бяцхан охины хоолыг нь сойн тарчлааж, элгийг нь гэмттэл зодож байсныг гэрчлэх хүн олон бий. Охины ар гэрийнхэн амьдрал ядуу, тарчигтаа охиноо багшид нь итгэн явуулаагүй аж. Мэргэжлийн багш нар охиныг нь онцгой авьяастай гэж магтан, “Монголын нэрийг гаргах авьяастан болно“ гэдэг байв. Тиймээс охины ээж сонирхолтой зүйлээ хийг гэж бодоод ийм шийдвэр гаргасан гэдгээ ярьсан юм.
Сарын 1200 ам. долларын гэрээ тэй явсан охин дөрвөн сарын хуга цаанд 500 ам. доллар ээж рүүгээ явуулсан байна. Охины ээж мөнгөний асуудал ярихыг огт хүссэнгүй. Гагцхүү мэргэжлийн чадварлаг жүжигчин болгоё гэсэн хүсэл, тэмүүлэлтэй явснаа удаа дараа онцоллоо. Зодуулснаас болж аахилж, явж чадахгүй болсон байхад Шүүх эмнэлэг хөнгөн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Шүүх эмнэлэг ил харагдах гэмтлийг үзээд дүгнэлт гаргадгаас бус нарийн шинжилгээ хийдэггүй нь охины ар гэрийнхнийг бүр ч хүнд байдалд оруулсаар. Цирк хатуу, чанга дэглэмтэй урлаг гэсэн үгийн цаана бяцхан охидыг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж буйг анхаарахгүй байж болохгүй нь. Г.Энх-Амгалангийн хүүхэд тарчлаан зовоосон хэрэг анхных биш. Одоогоос зургаан жилийн өмнө шавиа зодсон, хурууг нь төмрөөр цохисноос болж тайруулсан, нурууг гэмтээсэн түүнд хууль хяналтынхан тохирох ял зэмийг нь оноосон бол өнөөдөр бяцхан охин сэтгэлдээ мөнхийн гунигтай, гэгээн мөрөөд лөө- сөө айдаг болно гэж үү. Хөөрхий охин циркийн тухай сон сож, зурагтаар үзэ хээс ч эмээдэг бол сон сэтгэл зүйн хохирлыг хэн барагдуулах вэ.
Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл эрүүл мэнд. Энэ хохирлыг юугаар ч нөхөж баршгүй. Хүүхэд болохоор өнөө мар гаашдаа цоглог, сэргэлэн мэт харагдавч уургийн асар их дутагд лаас үүдэлтэй дотор эрхтний өөрчлөлт, элэгний бэртэл, тархи, мэдрэлийн эрхтний гэмтэл зэрэг нь бүрэн эдгэхгүй гэж эмч нар хэлдэг аж. Цаашлаад хүүхэд төрүүлж чадах, эсэх нь ч эргэлзээтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлжээ. Хохирлын хэмжээ гэж ойр зуур явсан замын зардал, эм тарианы мөнгө зэргийг л шүүх хэлэлцдэг нь үнэхээр харамсалтай. Бяцхан охины эрүүл мэнд тав, арван жилийн дараа хэрхэн өөрчлөгдөх бол. Аав, ээжийнхээ халуун хайр энхрийлэлд умбах насандаа ийм зүйл үзсэн охин насаараа сэтгэлийн шархтай үлдэнэ. Энэ хохирлыг хэн барагдуулж, хэн хариуцлага хүлээх вэ. Сэтгэл санаа, эрүүл мэнд гэх мэт юугаар ч нөхөж баршгүй хохирлыг шүүх хэзээ хэрэгсдэг болох бол. Хохирсон нь нэмж хохирдог шүүхийн тогтолцоог мэддэг гэмт хэрэгтнүүд ар гэрийнхнийг нь даапаалж “Ийм зүйл циркийн урлагт байдаг л юм” хэмээн өөрийгөө өмөөрч, “Би буруугүй” гэж өөрийн талд шүүхийн шийдвэр гаргуулахын тулд дээр дооргүй гүйж байгаа нь юутай харуусалтай.