Өнгөрсөн пүрэв гаригт Улиастайн гүүрний орчим осол болж хоёр хүн газар дээрээ нас барсан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. УБА 91-39 улсын дугаартай “Grand mark II” машиныг жолоодож явсан Х, түүний эгч Б нарыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа эгч нь одоо хэр нь ухаан ороогүй байгаа аж.
Эмчлэгч эмчээс нь биеийн байдлыг асуухад “Нуруу нугас, тархины гэмтэлтэй иргэд манай эмнэлэгт ухаангүй ирсэн. Шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Тархи, нугасны гэмтлийн хожмын хор уршиг их байдаг юм. Сүүлийн үед хальтиргаа гулгаанаас үүдэлтэй осол их гарч, машинд мөргүүлсэн, дайруулсан иргэд манай эмнэлэгт ирэх нь эрс нэмэгдсэн.
Тиймээс явган зорчигч болон жолооч нар анхаарал болгоомжтой байхыг сануулъя” гэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар машин жолоодсон 12 хүний эрхийг хасчээ.
Х.СҮРЭН