Олон жил хууль хяналтын байгууллагын “хаалга” татаж буй хэргийн нэг нь долдугаар сарын 1-ний хэрэг. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын даалгавраар сэргээн шалгасан хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт өнгөрсөн долоо хоногт шилжүүлэв. Хавтаст хэрэгтэй нэр холбогдоод буй цагдаагийн ажилтнууд болон талийгаачдын ар гэрийнхэн танилцсан аж.
Тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан хо шууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарыг эрх мэдлээ хэтрүүлэн, буудах тушаал өгсөн гэж хохирогчдын ар гэрийн хэн хэлдэг ч мөрдөн байцаалтын явцад нотлогдохгүй байгаа аж.
Прокурорын байгууллага 26 хавтаст хэрэгтэй доод тал нь гурван сар танилцана. Тэгэхээр энэ хэрэг хаврын дунд сар гартал шийдэгдэхгүй бололтой.
Х.ХАНГАЛ