Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын Улаан хивсний баяр, шагнал гардуулах ёслол Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадамд Монгол, Румын, Польш, Энэтхэг, Ирланд, Япон, БНСУ, Герман, Итали, Филиппин зэрэг 13 орны театр, продакшны 60 гаруй уран бүтээлийг үзэж шалгаруулан хоёрдугаар шатанд 6 орноос 23 бүтээл нэр дэвшин өрсөлдсөн юм.
Нэг хүний жүжгийн төрөлд
-Шилдэг эмэгтэй дүрийг “Галт шувуу” жүжгийн Сарангийн дүрээр МУСТА жүжигчин Б.Одгэрэл Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэв.
-Шилдэг эрэгтэй дүрийг Итали Улсын жүжигчин "Илвад үйлдвэрлэв" жүжгийг Монголд толилуулсан Nicola Pianzola шалгарлаа.
-Шилдэг найруулагчаар Итали Улсын найруулагч Anna Dora Dorna "Илвад үйлдвэрлэв" жүжгээрээ шалгарлаа.
-Шилдэг тайзны зураачаар Итали Улсын зураач Anna Dora Dorna мөн шалгарлаа.
Хоёр хүний жүжгийн төрөлд
-Шилдэг эмэгтэй жүжигчнээр "1001 шөнийн үлгэр"-ийн дүрээрээ Румын улсын Ruxandra Ance Balasu шалгарав.
-Шилдэг эрэгтэй жүжигчнээр "Хунгийн дуу"-гийн Светловидовоороо П.Мөнхдэлгэр шалгарч, "Гэгээн муза" гардлаа.
-Шилдэг найруулагчаар мөн "Хунгийн дуу" жүжгийн найруулагч Б.Баттулга шалгарлаа.
Драмын жүжгийн төрөлд
-Шилдгийн шилдэг Гран при шагналыг найруулагч Э.Ёндоншаравын бүтээл "Сычуаны сайн хүн" жүжигт хүртээжээ.
-Шилдэг залуу уран бүтээлч номинацыг найруулагч Э.Ёндоншарав "Шөнө буусан аадар", "Сычуаны сайн хүн" жүжгээрээ, “Про” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфердо-ийн дүрээр О.Итгэл нар хүртлээ.
-Шилдэг хөгжмийн зохиолч төрөлд "Инээмтгий хүн" жүжгийн Дахалэ Жамбалов шалгарав.
-Шилдэг эрэгтэй гол дүр төрөлд "Инээмтгий хүн" жүжгийн Урсусын дүрийг бүтээсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг тодорлоо.
-Шилдэг эмэгтэй гол дүр төрөлд "Бүгд чамд хайртай" жүжгийн Опалын дүрээр О.Энхтуул шалгарлаа.
-Шилдэг эмэгтэй туслах дүр төрөлд "Сычуаны сайн хүн" жүжгийн Ян хатагтайг бүтээсэн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд хүртэж, "Гэгээн муза" гардлаа.
-Шилдэг эрэгтэй туслах дүр төрөлд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр тодорчээ. Тэрбээр "Сычуаны сайн хүн" жүжгийн Шу Фугийн дүрийг бүтээсэн юм.
-Шилдэг найруулагч төрөлд Про театрын жүжигчин, “Инээмтгий хүн” жүжгийн найруулагч Б.Даваасүрэн тодорч, хамт өрсөлдсөн гурван эрэгтэйгээ ардаа хаялаа.
-Шилдэг тайзны зураач төрөлд "Бүгд чамд хайртай" жүжгийн зураач О.Баярмагнай шалгарч, "Гэгээн муза" гардлаа.
-Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр "Сычуаны сайн хүн" жүжгийн гол дүр Шэн ти-Шуй та-г бүтээсэн Т.Хулан тодорлоо.
-"Гэгээн муза-17" академийн нэрэмжит “Шинэ Эрэл” номинацид “Инээмтгий хүн” жүжиг шалгарлаа.
Хүүхдийн жүжгийн төрөлд
-Шилдэг найруулагчаар "Асаж буй толгод" жүжгийн найруулагч Г.Мишээл тодорлоо.
-Шилдэг жүжгийн зохиолчоор "Асаж буй толгод" жүжгийн найруулагч Г.Мишээл тодорч, хоёронтоо тайзнаа гарлаа.
-Шилдэг тайзны зураачаар Б.Сайханбаяр "Асаж буй толгод" жүжгийн тайзаар ялгарч чадлаа.
-Шилдэг эрэгтэй гол дүр Орхон аймгийн театрын жүжигчин Б.Эрдэнэхүү "Асаж буй толгод" жүжгийн Бороогийн дүрээр авлаа.
-Шилдэг эмэгтэй гол дүр "Миний аав супер баатар" жүжгийн Шоргоол хүүгийн дүрээр Д.Асардарь
-Шилдэг эрэгтэй туслах дүр төрөлд "Миний аав супер баатар" жүжигт Өмхий харын дүрийг бүтээсэн Б.Золжаргал тодорлоо.
-Шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг "Миний аав супер баатар" жүжгийн Гэрэлт цохын дүрээрээ авлаа.
-Шилдэг хүүхэд оролцооны бүтээлийн төрөлд Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бүтээл Тэрх нуурын дэгдээхий жүжгийг онцоллоо.
"Гэгээн муза-17" наадмын шүүгчээр "Гэгээн муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд, Ардын жүжигчин Г.Равдан, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, зохиолч, профессор Х.Наранжаргал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр судлаач, профессор Д.Батсайхан, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, зураач Ц.Эрдэнэбилэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлагч судлаач Д.Мягмарсүрэн, утга зохиол судлаач Х.Чойдогжамц нар ажиллаж, шүүн тунгаажээ. Мөн зочин шүүгчээр Хонг Конгийн Урлагийн академийн Драмын урлагийн их сургуулийн ахлах багш Жанис Пуун, Токио хотын "d"UOMO ex machine" театрын үүсгэн байгуулагч, найруулагч Какүмото Ацуши, Дүрслэх урлагийн академийн ректорын зөвлөх Леван Кетагури нар ажиллажээ. Мөн энэ жилийн Гэгээн муза наадмын онцлог нь Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулснаараа онцлог байлаа.