Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлэтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн есдүгээр сарын 29-нөөс Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна.
17 жилийн дараа шинэ дүр төрхтэй болж буй жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн нар тоглоно.
“Хайрын виз” уянгын драмын жүжиг. Тэр дундаа хайр сэтгэлд нийгэм, ялангуяа хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусдаг. улмаар хосууд бие биеэсээ хэрхэн алсарч, жинхэнэ хайр сэтгэлээсээ урваж болох тухай өгүүлэх юм.
Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллажээ. Ийн "Хайрын виз" даруулах эрх энэ сарын 29-нөөс эхлэн нь ээ.
Л.Ган-Эрдэнэ, Б.Маралжингоо нар "Хайрын виз" жүжгийн дууг дуулж олны хүртээл болгосон билээ.
"Хайрын виз"
Хайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу, үгүй хонгор минь
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Уруул чинь харамлам зөөлөн байсан
Уйлахад чинь үнсмээр байсан, намайг тэврээч
Хүсэл минь гал шиг халуун байсан
Хүлээж суухад жаргалтай байсан
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Хайр чинь дэндүү гэгээн байсан, гэгээн байсан