Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг орон нутгийнханд толилуулахаар боллоо. Тодруулбал, есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд, 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд,19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт, 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус бүр тоглоно. Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтггэлтэн Н.Наранбаатар, гол дүрд жүжигчин Н.Ялалт, МУГЖ, Ж.Оюундарь, жүжигчин М.Тогтохжаргал, Г. Ганбат нар тоглож байна.
Ташрамд дурдахад, Улсын драмын эрдмийн театр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх үүднээс орон нутагт аялан тоглолтыг эхлүүлж буй. Улсын драмын эрдмийн театрын хамт олон эл аянаа Увс аймгийн 19 сумдаас эхлэн зохион байгуулна.