"Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын Түүхийн Музейд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнг хоёр улсын Төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхижуулах олон талт ажлуудыг төлөвлөн бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Нант хотын Түүхийн Музейд гарах энэхүү үзэсгэлэн 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.