Чойжин ламын сүм музейгээс өнөөдөр 19.00- 23.00 цагт уламжлалт “Үдшийн музей” арга хэмжээгээ зохион байгуулна. Соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой уг арга хэмжээг тус музейнхэн 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж буй юм. Энэ удаад “Хүрээ цам”, “Музей ба керамик урлаг”, зураач Т.Соёл-Эрдэнийн “Аниргүйн дунд” үзэсгэлэнг толилуулах нь. Мөн бясалгалын тухай ойлголтыг олон нийтэд таниулах арга хэмжээ, уран бичлэгийн үзүүлбэр зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Басүзэгчид монголчуудын уламжлалт тойрон бүжгийн талаарх мэдээлэл, ойлголт авахын зэрэгцээ үүнд оролцох ч боломжтой юм билээ.
Бэлтгэсэн М.Оч