Хамгийн чанга харуул хамгаалалтад байдаг Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх соёлын хосгүй үнэт бүтээл, алт, мөнгөн эдлэл олноороо алга болсон хэрэг гарлаа. “Энэ хэргийг дөнгөж шалгаж эхлээд байна” гээд хууль хяналтын бай гууллагынхан мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм. Монгол Улсын Эрдэнэсийн сантай холбоотой учраас ихэд нууцалж буй бололтой. Энэ талаар НПГ-ын прокуророос лавлахад “Гандантэгчэнлин хийдийн шилжүүлсэн эд зүйлс алга болсон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Тэнд хянаж буй учраас би дэнд энэ хэргийн талаарх мэдээлэл алга” гэв.
Харин Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор “Хэргийг НПГ-т хянаж байгаа” гээд халгаасангүй. Бидэнд олдсон мэдээллээр Гандантэгчэнлин хийдийн лам нарыг цөөлж, хурал ном хурах эрхийг нь хумисан хатуу цагт тус хийдэд хадгалж байсан хосгүй үнэт бүтээлүүдийг шилжүүлсэн байна. Монголбанкны Эрдэнэсийн санг анх 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тог тоолоор байгуулж байжээ. Энэхүү санд түүх соёлын дурсгалт, ховор нан дин зүйлс, үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл зэрэг эд өлгийн зүйлс байдаг аж. Эрдэнэсийн санг байгуулах үед хот хөдөөгийн хүрээ хийд, Богд хааны ордноос алт үнэт эдлэл олноор нь авчирч байсан гэдэг. Тус хийдээс тухайн үеийн ханшаар хэдэн мянган төгрөгөөр үнэлэгдэх алт, мөн гөн бурхан, гүнгарваа, бойпор, гуу, ганлин, дун, эрих гээд их хэмжээний зүйл өгчээ.
Эх сурвалж “Бичгийн машинаар цохисон түүх соёлын дурсгалт зүйл шилжүүлсэн тухай баримтад 300 гаруй төрлийн алт, мөн гөн эдлэлийн нэр дурдсан байсан. Гандантэгчэнлин хийдийнхэн цаг сай жирч, хурал ном дэлгэрсэн энэ үед буюу өнгөрсөн зунаас балансаас ба лансад шилжүүлсэн зүйлээ авахаар Монголбанкны Эрдэнэсийн санд хандсан юм билээ. Гэвч шилжүүлсэн үнэт эдлэл, түүх соёлын хосгүй үнэт бүтээл нь байхгүй байж. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Хууль хяналтын байгууллагаас саяхан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэсэн юм. Өөр нэг эх сурвалжийн мэ дээлс нээр арваннэгдүгээр сарын сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Одоогоор сэжигтнийх нь нэрийг аль аль нь нууцалж буй юм . Энэ асуудлыг Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал Н.Даваасүрэнгээс лавлахад “Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалж буй зүйл юу гэж алга болох вэ дээ. Гэхдээ цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа” гэв. Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц “Би хэд хоног гадагшаа ажлаар явж байгаад ирээд амарч байна. Тодорхой мэдээлэл алга” гэв. Алга болсон гэх түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүд тухайн үедээ хэдэн мянган төгрөгөөр үнэлэгдэх хэдий ч өнөөгийн ханшаар олон зуун саяын үнэд хүрэх юм байна.
Г.РАВЖАА