18 хүртэлх насныхны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах талбайн теннисний J30 тэмцээнийг өмнөд хөршид зохион байгуулсан бөгөөд үүнд Монголын тамирчид оролцлоо. Тэднээс Ч.Маралгоо ганцаарчилсан төрөлд хагас шигшээд шалгарчээ. Тэрбээр хосын төрөлд дүү Ч.Мартын хамт тоглон, II байрт жагсав. Түүнчлэн Камбож улсын Пномпень хотод Азийн аварга шалгаруулах 14 хүртэлх насныхны тэмцээн ирэх сарын 4-нд эхлэх нь. Тав хоног үргэлжлэх эл тэмцээнд оролцсон өсвөрийн теннисчдэд Азийн теннисний холбооны чансааны оноогоо ахиулан, өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд өрсөлдөх боломж бүрдэх юм. Мөн амжилт гаргасан нь “Флорида-2023”, ирэх жилийн нэгдүгээр сард болох Олон улсын теннисний холбооны бүс нутгийн багийн тэмцээн, Австралид зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн элит тамирчдын тэмцээнд оролцох эрх авах нь.