“Чингис хааны цом-2023” олон улсын мэргэжлийн тогооч нарын гурав дахь тэмцээн ирэх сарын 13-16-нд “Мишээл экспо”-д болно. Энэ удаагийн тэмцээний түвшнийг ахиулж, олон улсын А зэрэглэлийнх болгон баталгаажуулсан талаар Монголын тогооч нарын холбооноос өчигдөр мэдээлэв. Тэдний гол зорилго нь эртнээс уламжилж ирсэн үндэсний хоолны соёлыг олон улсад сурталчлан таниулах, нэр, төрлийг нь баяжуулах, томоохон тэмцээнүүдэд оролцох аж. Өдгөө уг тэмцээнд16 орны мэргэжлийн баг өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Түүнчлэн Дэлхийн тогооч нарын холбооны ерөнхийлөгч Томас Гүглэр, Азийн бүсийн тэргүүн Вилмэнт Лүн, Кулинарын холбооны ерөнхийлөгч Тахир Амирасланов нарыг зочноор урьсан гэнэ Шилдгүүд оролцож, аваргаа тодруулах тус тэмцээнийг 10 гаруй шүүгч дэнслэхнь. Ташрамд дурдахад, өмнөх тэмцээнүүдийн шигшээд шалгарсан Монголын тогоочдыг шүүгчид “Шуурга” хэмээн хочилж, өрсөлдөгч багуудынхаа анхаарлыг татаж байжээ.