Монголчуудын нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл баяр, наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлагын өвийг зочдодоо толилуулж байна.
Эдгээрээс онцлоход "Хүүхэд угаах" зан үйлийг толилуулж байгаа нь олны сонирхлыг ихэд татаж байна. Монголчууд эрт дээр үеэс шинэ хүн мэндлэхэд хүн заяавал хүнс заяана хэмээн өвөө, эмээ, аав, ээж ах дүүсээр нь баяр баясгалантайгаар хүндэтгэн хүлээн авдаг уламжлалтай. Хүүхэд угаахдаа хүүхдээ шагай чөмөг чанасан шөл, зарим газар хүзүүний 6 яс чанасан шөлөөр ч угаадаг бөгөөд нутаг нутагт янз бүрийн зан үйл бий.
Эрхэм Та бүхэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальдаа хүрэлцэн ирж өв соёлоороо бахархан наадаарай.