Итали улсын Сицил мужид уламжлал болсон төгөлдөр хуурчдын олон улсын “IBLA grand prize” уралдаан өнгөрсөн зургадугаар сард болсон бөгөөд дүнг нь уржигдар мэдээлжээ. 32 дахь удаагийн эл уралдаанд оролцогчид олон төрлөөр тоглож, өрсөлддөгөөр онцлог юм байна. Энэ удаа манай улсаас Консерваторын оюутан, сурагчдын төлөөлөл болон төгөлдөр хуурын сургалтын төвүүдийн багш нар оролцжээ. Тухайлбал, “Ami’s piano and art school”-ийн багш С.Алимаа болон Б.Ариунаа нар насанд хүрэгчдийн ангилалд II байр эзэлсэн аж. Мөн “Гарамгай тоглооч” ангиллын шагнал хүртжээ. Тэд хослон, дөрвөн гарын зохиолуудыг дөрвөн өдөрт зургаан удаа тоглосон гэнэ.