Төв аймгийн Зуунмод суманд өнгөрсөн ням гаригт айлын гэр шатаж, гурван хүн амиа алджээ. Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн ажилтнуудын мэдээлснээр гэрт дөрвөн хүн байснаас гурав нь газар дээрээ нас барж, 28 настай О эмнэлэгт хүргүүлсэн байна. Гэрийн эзэгтэй 35 настай Н, 10 настай С болон хоёр настай С нарынхаа хамт галд өртсөн байна. Хууль хяналтын байгууллагаас галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж буй юм. Урьдчилсан байдлаар гал цахилгааны богино холболтоос болж гал гарсан бололтой. Талийгаач эмэгтэй ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг байсан гэнэ.
Г.РАВЖАА