ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айрагны соёлын Монголын хамгийн том баяр "АЙРАГ ФЕСТИВАЛЬ-2023" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус фестивалийг Булган аймгийн ЗДТГ уламжлал болгон 14 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Монголын аялал жуулчлалын салбарын Үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнд нэрлэгдсэн Үндэсний өв соёлын бахархалт арга хэмжээг ЮНЕСКО бүртгэж "АЙРАГ ФЕСТИВАЛЬ / AIRAG FESTIVAL болж буй уг наадам наймдугаар сарын 12-13ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэр Дондогийн Булагт болж байна. Наадмын үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Сурын харваа, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, “Аirag day” соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах, Айраг уух тэмцээн зэрэг олон уралдаан тэмцээн болж байна.