“Уухай” хамтлаг Монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан “Монгол рок” урсгалыг бий болгон бүтээлээ туурвидаг. Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэй анхны бүтээлээ гаргаж байжээ. Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох боломж байгааг “The HU” хамтлаг харуулсан бол энэ жишгээр “Монгол рок” урсгалыг дэлхийн чихнээ хүргэх зорилготой “Уухай” хамтлаг 2016 онд байгуулагдсан байна. Тус хамтлагийн гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгосноороо онцлог. Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас төслийн сонгон шалгаруулалтыг жил бүр зарладаг бөгөөд Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлахад чиглэсэн олон улсын шинжтэй олон амжилттай төслүүдийг нэг нь "УУХАЙ" хамтлагийн гараа байсныг онцолж байна. “Уухай хамтлаг” Европ тивийн аялан тоглолтуудаа үргэлжлүүлж байгаа юм.