“Дорно дахины фестиваль” наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Канад улсын Монреаль хотноо үргэлжилж байна. Энэ үеэр монгол өв уламжлал, ёс заншлаа танилцуулахын зэрэгцээ Канад дахь Элчийн сайдын яамнаас орчуулагч Р.Мөнхзулын франц хэлэнд хөрвүүлсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Л.Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх", XX зууны Монголын зохиолчдын шилдэг өгүүллэгийн түүвэр "Хүрэл зүрх", зохиолч Л.Өлзийтөгсийн "Шөнийн гялбаан" 100 яруу найргийн шилмэл түүвэр, мөн зохиолчийн "Аквариум" өгүүллэгийн номыг Канадын франц хэлтэй уншигчдад хүргэж байгаа юм.