"Уяхан Замбуу Тивийн Наран" урлагийн наадмыг Дундговь аймаг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дөрвөн жилд нэг удаа “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газар, байгалийн задгай театрт болдог энэхүү наадам нь өнөөдөр эхэлж, хоёр өдрийн туршид үргэлжилнэ. Урлагийн их наадамд олон арга хэмжээ, хөтөлбөр багтсан бөгөөд дотоодын болон гадаадын жуулчид, үзэгчдийн сонирхлыг татахуйц болдог гэдгээрээ онцлог юм. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг харна уу.