Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Блүүмберг Медиа группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Тодд Бэйр болон Ази-Номхон далайн бүсийн худалдаа эрхэлсэн захирал О’Коннер Клинтон нартай уулзалт хийж, бизнесийн орчны нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбарууд болон худалдааг өргөтгөхтэй холбоотой бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа. Тэрбээр хөдөө аж ахуй, банк, эрчим хүч, агаарын тээвэр, аялал жуулал болон дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалтын өндөр болж байгааг дэлгэрэнгүй танилцуулж, гадаадын боломжит хөрөнгө оруулагч нарт зах зээлээ илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.Блүүмбергийн зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулагч нарыг татахад хамтран ажиллах боломжит хувилбаруудыг танилцуулан цаашид богино хугацаанд үр дүн гаргаж ажиллахад дэмжихээ илэрхийлэв.