Шинжлэх ухааны академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын нейросайнсын нийгэмлэг зэрэг байгууллагаас хамтран “Салбар дундын тархи судлал-2023” тархи, сэтгэл судлалын долоо хоногийг өчигдөр эхлүүлснээ мэдээллээ. Үүний хүрээнд тархи судлалын судалгааны үндсэн арга техникийн ололт, дадлага туршлагыг хуваалцах, эмнэл зүйн салбарт хэрэглэж буй сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний талаарх ойлголт болон тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааныг иргэдэд танилцуулах олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Энэ удаагийн арга хэмжээнд Япон, БНСУ, АНУ зэрэг долоон орны нэрт эрдэмтэд оролцон, өөрсдийн судалгаанаас 11-12-нд танилцуулж, туршлагаа хуваалцах юм байна. Түүнчлэн тархи, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах, суралцах зорилготой залууст дэмжлэг үзүүлэхээр дотоод, гадаадын лаборатори, судлагааны байгууллага, сургалтын талаарх мэдээллийг түгээн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх долоо хоногийн үйл ажиллагаа ШУА-ийн байранд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.