Дуурийн гоцлооч, баритон, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр Итали улсын “Teatro Romano”-д хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамилиогийн дүрд тогложээ. Энэ нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэгт байдаг задгай театр аж. Дуучинтай холбогдож тоглолтынх нь талаар тодруулахад “Анх удаа дуурийн эх оронд “Кармен”-д дууллаа. Цаашид илүү хичээх болно” гэв. Ташрамд дуулгахад, тэрбээр Япон Улсад зохион байгуулж байгаа олон улсын дуурийн дуулаачдын томоохон уралдааны төгсгөлийн, шийдвэрлэх шатанд өрсөлдөхөөр уригдаад буй бөгөөд ирэх аравдугаар сард арлын орныг зорих юм.