Эрүүл мэндийн сайдын A/813 дугаар тушаалын дагуу энэ сарын 1-нээс иргэд үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа заавал 13А маягт авахаар болжээ. 13А нь үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалын эмнэлэг рүү илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий бичиг юм. Маягтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна. Харин Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалд заасны дагуу иргэд зарим тусламж, үйлчилгээг авах тохиолдолд 13А маягтгүй ирж болох нь. Үүнд халдварт өвчин, шүд, чих, хамар, хоолой, хавдар, сэтгэц, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, арьс харшил, нүд, хяналтын үзлэг, осол гэмтэл, мэс засал, диализын үзлэг, тусламж, үйлчилгээ багтжээ. Ташрамд дурдахад, 13А маягтыг “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар авч болох аж