Монголд тарьсан шинэ ургацын хүнсний болон нарийн ногоо худалдаанд гарч эхлэв. Тэгвэл өчигдрийн байдлаар “Бөмбөгөр”, Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” худалдааны төвд шинэ ургацын төмс кг нь 3000 төгрөг, байцай мөн адил үнэтэй байв. Харин лууван кг нь 3500 бол бөөрөнхий сонгино 5000, багцтай ногоон сонгиныг 4000 төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн монгол өргөст хэмхийг 9000-10 000, улаан лоолийг 13 000-15 000 төгрөгөөр борлуулж байв. Харин өнгөрсөн намрын төмс кг нь 1500, лууван болон байцай 2000 төгрөг бол урд хөршөөс оруулж ирсэн улаан лооль, өргөст хэмх нь кг тутамдаа Монголынхоос 3000 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Шинэ ногооны нийлүүлэлт одоогоор бага, эрэлт их байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн борлуулагчид хэллээ.