БНСУ-д үерийн гамшиг нүүрлэж, 22 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй алга болоод байна. Тодруулбал, Умард Гёнсан мужийн Чонжү хотын газар доорх хонгилд 19 хүн автомашинтайгаа живж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Солонгосын цаг уурын хүрээлэн аадар бороо ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхаарууллаа. Мөн Энэтхэг, Хятад, Япон зэрэг азийн орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна. БНСУ-д 53038 монгол иргэн байгааг тус улсын Цагаачлалын албаны мэдээлэлд дурджээ. Харин ГХЯ-наас одоогийн байдлаар үерт өртөж сураггүй болсон, нас барсан Монгол иргэн бүртгэгдээгүй гэдгийг хэлж байна.