"ДИЖИТАЛ МУЗЕЙ" хамтран хөгжүүлэх харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал БНСУ-ын Хүмүүнлэгийн ухааны контентын нийгэмлэгийн тэргүүн Ким Санг Хон-той "Дижитал музей" хамтран хөгжүүлэх харилцан ойлголцолын санамж бичигт наадмын дараа Монголын Үндэсний музейд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд Монголын Үндэсний музейн үзмэр цуглуулгад түшиглэн дижитал контент хөгжүүлэн дижитал музей бүтээх төсөл хэрэгжүүлэх юм.