Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 124 дүгээр тогтоолоор баталсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, судлаач, орчуулагч нар болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд энэхүү шагналыг олгодог. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнуулахаар нэр дэвшиж буй бүтээлийн материалыг 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрийг хүртэл Соёлын яаманд хүлээн авах аж.
Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээлийн товчоон
Д. Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна.
"Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг
"Нуугдсан эрдэнэ" (1930) дуурь
"Их авхай"
"Монгол ардын суут"
"Би биш" (1934) жүжиг
"Учиртай 3 толгой" (1934 он) аялгуут жүжиг
"Хуучин хүү"(1930)
"Цагаан сар ба хар нулимс"(1932)
"Харанхуй хад"(1930)
"Үзэгдээгүй юм"(1933)зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
"Хэнз хурга"(1933)
“Миний нутаг”(1933)
“Дөрвөн цаг”(1934),
“Од”,
“Нар аа”,
“Сар аа” шүлэг,
“Ламбагуайн нулимс”(1930)
“Харанхуй хад”,
“Шувуун саарал”,
“Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг(1931),
“Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ.
Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.
Орчуулга
Д.Нацагдорж Зөвлөлт Холбоот Улсын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ.
А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь"
Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулжээ.
Мөн оросын болоод дэлхийн сонгомол А.С.Пушкиний “Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”, “Газар, далай хоёр”, “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”,
Ги Де Мопассаны “Аглагч”,
Эдгар Погийн “Алтан цох”[1] зэрэг зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ.
Д. Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.